Харанхуйг гэрэлтүүлнэ

Mobirise

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороолол, 9-р хороо, Горькийн 3-7 гудамж,

Харанхуйг гэрэлтүүлнэ (Төсөл)

- Харанхуй гэдэг газарт өнгөлөг сүрлэг барилгууд сүндэрлүүлнэ.
- Харанхуй бүдэг гудамжинд гэрэлт цэцэрлэгт хүрээлэн цогцлооно.
- Харанхуй бүүдгэр сэтгэлд гэгээлэг сэхээлэг ирээдүй бүтээнэ.

Хамрах хүрээ:
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг: 3-р хорооллын эцэст, СОТ-ын байруудын баруун талд, Дулаахан хотхон. E-Mart-аас баруун тийш, Говь саунаас чанх хойш, UB авто сервисийн яг ард.

Гүйцэтгэх ажил:
- Орон сууц , үйлчилгээний барилга
- Дэд бүтцийн шугам сүлжээ
- Тоглоомын талбай
- Автомашины зогсоол
- Цэцэрлэгт хүрээлэн
- Хүүхдийн цэцэрлэг

Гүйцэтгэх хугацаа : 2021 он - 2026 он

Mobirise

Давхартаа 34.53 - 60.75 хооронд квм талбайтай 10 айлын 1-2 өрөө байруудтай.

Бодит байдал

Төслийн нийт талбайн хэмжээнд баригдах барилгын ерөнхий байдал.

Төсөл хэрэгжүүлэх байрлалын харагдах байдал

Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах
дэлгэрүүлсэн 10 алхам 

"Харанхуйг гэрэлтүүлнэ" төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Нийслэлийн засаг дарга, түүний төлөөлөл, төсөл хэрэгжүүлэгч компани байгууллага, төсөлд хамрагдсан дэмжигч иргэд гэсэн 3 талын идэвхитэй хариуцлагатай оролцоо маш чухал. Нэлээн хугацаанд цөөнгүй айлтай тохиролцоогоо хэвээр хадгалан төлөвлөгөөний дагуу тасралтгүй ажиллахын тулд хаа хаанаа хичээх хэрэгтэй болно. Ерөнхийд нь 7 алхам дамжин өрнөнө.

1

Эхний алхам

Төсөл санаачлах, сонгосон талбайд судлагаа хийж, төслийн эхний хувилбарыг боловсруулна.
2

Удаах алхам

Төслийн эхний хувилбарыг газар өмчлөгчдөд танилцуулж, зөвшөөрөл авна.
3

Гурав дах алхам

Нийслэлийн засаг даргад төслийн эхний хувилбарыг танилцуулж, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу тодорхой асуудлуудыг тусгасан төслийн төлөвлөгөөг боловсруулна.
4

Дөрөв дэх алхам

Төслийн төлөвлөгөөг Нийслэлийн засаг дарга хянаж, төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргана.
5

Тав дах алхам

Нийслэлийн засаг дарга, газар өмчлөгч, төсөл хэрэгжүүлэгч нар Гурван талт гэрээ байгуулна.
6

Зургаа дах алхам

Гурван талт гэрээг үндэслэн Нийслэлийн засаг дарга төсөл хэрэгжүүлэгчид барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож, батламж өгнө.
7

Долоо дах алхам

Төсөл хэрэгжүүлэгч нь барилга байгууламжийг төлөвлөгөөний дагуу барьж байгуулна.
8

Найм дах алхам

Барилгаа ашиглалтад хүлээлгэн өгч, иргэдийг гэрээний дагуу сонгосон байранд нь оруулж, газар өмчлөгчийн эрхийг шинэчлэн бүртгүүлнэ.
9

Ес дэх алхам

Төслийн хэрэгжилтийн тайлан, санхүүгийн бүртгэл тооцоог хийж гүйцээнэ. 
10

Сүүлийн алхам

3 талт гэрээний биелэлтийг дүгнэн оролцогч талуудаар хэлэлцүүлж, төслийг дуусгавар болгоно.

Хугацаа

2021 оны 5 сарын 1-нд дараагийн алхамд шилжинэ.

Төсөлтэй холбоотой шинэ мэдээллүүдийг цаг тухайд нь хүлээж авч байхыг хүсвэл мэйл хаягаа бүртгүүлээрэй!

Хэрэгжүүлсэн төслүүд

Хэрэгжүүлсэн төслүүдээс тоймтой хэдийг нь түүвэрлэн танилцуулж байна.
Дулаахан байр 
(I Төсөл)

Байршил: Баянгол дүүрэг, 3-р хороолол, 9-р хороо, Горькийн 8-р гудамж, 44 болон 45-р байр. 
 
161 айлын орон сууцаас гадна автомашины зогсоол, үйлчилгээний талбайтай.

Дэлгэрэнгүй>

Буянт-Ухаа 
(II Төсөл)

Байршил: Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа хороолол, 16-р хороо, Баруун Сонсголонгийн гудамж, 814-р байр.

230 айлын орон сууцаас гадна автомашины зогсоол, үйлчилгээний талбайтай.

Дэлгэрэнгүй>

Харанхуйг гэрэлтүүлнэ 
(III Төсөл)

Байршил: Баянгол дүүрэг, 3-р хороолол, 9-р хороо, Горькийн 3-7 гудамж.

Нийт 15 орон сууц, үйлчилгээний барилга, цэцэрлэг, тоглоомын талбай, автомашины зогсоол байгуулна.

Дэлгэрэнгүй>

Түгээмэл асуултууд

Төсөлтэй холбоотой байнга яригддаг асуултуудыг хариулттай нь хамт танилцаарай!

Нийслэлийн Баянгол дүүргийн 3-р хороолол, 9-р хорооны Горькийн 3-7 гудмын айлууд хамрагдана.

Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг: 3-р хорооллын эцэст, СОТ-ын байруудын баруун талд, Дулаахан хотхон. E-Mart-аас баруун тийш, Говь саунаас чанх хойш, UB авто сервисийн яг ард.

Нийт 15 орон сууц, үйлчилгээний барилга, цэцэрлэг, тоглоомын талбай, автомашины зогсоол байгуулна.

Бэлэн байгаа. Бид Буянт-Ухаа хороололд 120 айлын орон сууц ашиглалтад оруулж бэлдсэн. Газрын солилцоо хийсэн айлуудыг сонгосон байранд нь шууд оруулахад бэлэн.

1997 онд батласан Газрын нөхөн төлбөрийн тухай хууль, 2007 онд баталсан Барилга, хот байгуулалтын яамны “Газар өмчлөх болон ашиглах эрхийн дуудлага анхны үнийг тогтоох аргачлал”, 2011 онд батласан НИТХ-ын 92 дугаар тогтоол байгаа. НИТХ-ын тогтоолоор бол нэг ам метр газрыг 100 мянган төгрөгөөр үнэлнэ гэсэн байдаг. Энэ үнийг суурь үнэ болгон хэрэглэж байгаа бөгөөд 0.07 га буюу 700 ам метр газрын үнэ эдгээр үнэлгээгээр 70 сая төгрөг болно.  

Улсын үнэлгээг иргэд хүлээн зөвшөөрөхгүй, өөрийн үнэ хэлэх нь байдаг л зүйл. Иймээс барилгын компаниуд газрын эзэдтэй тохиролцож байгаа. Тохиролцохын тулд хөндлөнгийн үнэлгээний байгууллагуудаар газар болон байшингаа үнэлүүлэх нь зүй зохистой. 

Төслийн баг

Төслийн багийнхантай хувьчлан шууд харилцах шаардлагатай үед хэрэглээрэй!

Харанхуйг гэрэлтүүлнэ
Төслийн удирдагч

Төслийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.

Твин хаус констракшн
Төсөл хэрэгжүүлэгч

Төслийн барилга угсралтын ажлыг гардан хэрэгжүүлнэ.

Дулаахан байр СӨХ
Төслийн зохицуулагч

Төслийн бичиг хэрэг, иргэдийн бүртгэлийг хариуцна.

Холбоо

Төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол бидэнд холбоо барих хаягаа илгээнэ үү!
Бид ажлын цагаар танд хариу өгөхийг анхаараарай!

Хүсэлт

Төсөлтэй холбоотой санал хүсэлт байвал бидэнд илгээгээрэй!

Байрлал

Төсөл хэрэгжих газар

Фэйсээр холбогдоорой!

© Copyright 2021 TwinHouse Construction - All Rights Reserved

Created with Mobirise web template