Дулаахан хотхон

Mobirise

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороолол, 9-р хороо, Горькийн 3-7 гудамж,

Харанхуйг гэрэлтүүлнэ (Төсөл)

- Харанхуй гэдэг газарт өнгөлөг сүрлэг барилгууд сүндэрлүүлнэ.
- Харанхуй бүдэг гудамжинд гэрэлт цэцэрлэгт хүрээлэн цогцлооно.
- Харанхуй бүүдгэр сэтгэлд гэгээлэг сэхээлэг ирээдүй бүтээнэ.

Хамрах хүрээ:
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг: 3-р хорооллын эцэст, СОТ-ын байруудын баруун талд, Дулаахан хотхон. E-Mart-аас баруун тийш, Говь саунаас чанх хойш, UB авто сервисийн яг ард.

Гүйцэтгэх ажил:
- Орон сууц , үйлчилгээний барилга
- Дэд бүтцийн шугам сүлжээ
- Тоглоомын талбай
- Автомашины зогсоол
- Цэцэрлэгт хүрээлэн
- Хүүхдийн цэцэрлэг

Гүйцэтгэх хугацаа: 2021 он - 2026 он

Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах
7 алхам 

1
Төсөл санаачлах, сонгосон талбайд судлагаа хийж, төслийн эхний хувилбарыг боловсруулна.
2
Төслийн эхний хувилбарыг газар өмчлөгчдөд танилцуулж, зөвшөөрөл авна.
3
Нийслэлийн засаг даргад төслийн эхний хувилбарыг танилцуулж, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу тодорхой асуудлуудыг тусгасан төслийн төлөвлөгөөг боловсруулна.
4
Төслийн төлөвлөгөөг Нийслэлийн засаг дарга хянаж, төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргана.
5
Нийслэлийн засаг дарга, газар өмчлөгч, төсөл хэрэгжүүлэгч нар Гурван талт гэрээ байгуулна.
6
Гурван талт гэрээг үндэслэн Нийслэлийн засаг дарга төсөл хэрэгжүүлэгчид барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож, батламж өгнө.
7
Төсөл хэрэгжүүлэгч нь барилга байгууламжийг төлөвлөгөөний дагуу барьж ашиглалтад хүлээлгэн өгч, газар өмчлөгчийн эрхийг шинэчлэн бүртгүүлж, төслийн хэрэгжилтийн тайлан, санхүүгийн бүртгэл тооцоог хийж, гэрээний биелэлтийг дүгнэн оролцогч талуудаар хэлэлцүүлж, төслийг дуусгавар болгоно.

Газрын солилцооны тухайд

Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг, Горькийн 3-7 гудамжийн айлуудад зориулсан уг төсөл нь 9-р хорооны Харанхуй хэсгийн гэр хорооллыг барилгажуулах, ус дулаан, бохирын нэгдсэн шугамд холбох зорилготой. Нийт 36,324m2 талбай бүхий 85 айлын газрыг хамрах юм. 

Гэр хорооллын газар дахин төлөвлөлтөнд хамрагдсанаар иргэд өөрийн амьдарч буй орчноо сайжруулж, цэвэр ус, дулааны хангамж болон бохир зайлуулах нэгдсэн шугамд холбогдож, тулгамдсан асуудлаа шийдэх боломжтой. Хамгийн чухал нь, зах зээлийн бодит үнээр тохиролцохын тулд хөрөнгө үнэлгээний хөндлөнгийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. 

Их хотын өнгө төрхийг сайжруулахад нэмэр болон, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдаж буй “ДУЛААХАН БАЙР” хотхон нь автомашины нэгдсэн зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, үйлчилгээний төв бүхий цогц шийдэлтэй. Уг хотхоны эхний ээлжийн 12 давхар 77 айлын орон сууц нь 2015 оны 9 дүгээр сард ашиглалтад орсон. Хоёрдугаар ээлжийн 84 айлын орон сууц нь 2017 оны 8 дугаар сард ашиглалтад орсон. Хотын төвөөс 4.6 км зайд байрладаг, эрүүл тайван, тав тухтай амьдрахад зайлшгүй шаардлагатай бүхий л үйлчилгээний байгууллагуудтай ойр (сургууль цэцэрлэг, эмнэлэг, хороо, дэлгүүр, үзвэр үйлчилгээний төвүүд) байрладаг. Чухал бүхэн гэрт ойр байх хичнээн таатайг хэлүүлэх юун.

✫ Байр, машин оролцуулж зарах
✫ Бэлэн мөнгөөр зарах
✫ Эндээ баригдах байраар солих
✫ Өөр газар байрлалтай байраар солих
✫ Өөр газар, хашаа байшин оролцуулж зарах, солих
✫ Хашаа байшингаа сайжруулж, дэд бүтэцтэй холбох

Та өмчийн газраа хэрхэх саналаа эндээс сонгож өгөөрэй! Баярлалаа!

Харанхуйг гэрэлтүүлнэ (Төсөл)

Холбоо

Төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол бидэнд холбоо барих хаягаа илгээгээрэй!
Бид ажлын цагаар тантай эргээд холбогдоно оо.

Байрлал

Төсөл хэрэгжих газар

Фэйсээр холбогдоорой!

© Copyright 2021 TwinHouse Construction - All Rights Reserved

The page was made with Mobirise themes