Mobirise

Харанхуйг гэрэлтүүлнэ
(Төсөл)

- Харанхуй гэдэг газарт өнгөлөг сүрлэг барилгууд сүндэрлүүлнэ.
- Харанхуй бүдэг гудамжинд гэрэлт цэцэрлэгт хүрээлэн цогцлооно.
- Харанхуй бүүдгэр сэтгэлд гэгээлэг сэхээлэг ирээдүй бүтээнэ.

Хамрах хүрээ:
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг: 3-р хорооллын эцэст, СОТ-ын байруудын баруун талд, Дулаахан хотхон. E-Mart-аас баруун тийш, Говь саунаас чанх хойш, UB авто сервисийн яг ард.

Гүйцэтгэх ажил:
- Орон сууц , үйлчилгээний барилга
- Дэд бүтцийн шугам сүлжээ
- Тоглоомын талбай
- Автомашины зогсоол
- Цэцэрлэгт хүрээлэн
- Хүүхдийн цэцэрлэг

Гүйцэтгэх хугацаа : 2021 он - 2026 он

Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах
7 алхам 

1
Төсөл санаачлах, сонгосон талбайд судлагаа хийж, төслийн эхний хувилбарыг боловсруулна.
2
Төслийн эхний хувилбарыг газар өмчлөгчдөд танилцуулж, зөвшөөрөл авна.
3
Нийслэлийн засаг даргад төслийн эхний хувилбарыг танилцуулж, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу тодорхой асуудлуудыг тусгасан төслийн төлөвлөгөөг боловсруулна.
4
Төслийн төлөвлөгөөг Нийслэлийн засаг дарга хянаж, төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргана.
5
Нийслэлийн засаг дарга, газар өмчлөгч, төсөл хэрэгжүүлэгч нар Гурван талт гэрээ байгуулна.
6
Гурван талт гэрээг үндэслэн Нийслэлийн засаг дарга төсөл хэрэгжүүлэгчид барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож, батламж өгнө.
7
Төсөл хэрэгжүүлэгч нь барилга байгууламжийг төлөвлөгөөний дагуу барьж ашиглалтад хүлээлгэн өгч, газар өмчлөгчийн эрхийг шинэчлэн бүртгүүлж, төслийн хэрэгжилтийн тайлан, санхүүгийн бүртгэл тооцоог хийж, гэрээний биелэлтийг дүгнэн оролцогч талуудаар хэлэлцүүлж, төслийг дуусгавар болгоно.

Хугацаа

2021 оны 8 сарын 15-нд дараагийн алхамд шилжинэ.

Төсөлтэй холбоотой шинэ мэдээллүүдийг цаг тухайд нь хүлээж авч байхыг хүсвэл мэйл хаягаа бүртгүүлээрэй!

Хэрэгжүүлсэн төслүүд

Хэрэгжүүлсэн төслүүдээс тоймтой хэдийг нь түүвэрлэн танилцуулж байна.
Дулаахан байр 
(I Төсөл)

Байршил: Баянгол дүүрэг, 3-р хороолол, 9-р хороо, Горькийн 8-р гудамж, 44 болон 45-р байр. 
 
161 айлын орон сууцаас гадна автомашины зогсоол, үйлчилгээний талбайтай.

Дэлгэрэнгүй>

Буянт-Ухаа 
(II Төсөл)

Байршил: Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа хороолол, 16-р хороо, Баруун Сонсголонгийн гудамж, 814-р байр.

230 айлын орон сууцаас гадна автомашины зогсоол, үйлчилгээний талбайтай.

Дэлгэрэнгүй>

Харанхуйг гэрэлтүүлнэ 
(III Төсөл)

Байршил: Баянгол дүүрэг, 3-р хороолол, 9-р хороо, Горькийн 3-7 гудамж.

Нийт 15 орон сууц, үйлчилгээний барилга, цэцэрлэг, тоглоомын талбай, автомашины зогсоол байгуулна.

Дэлгэрэнгүй>

Холбоо

Төсөлтэй холбоотой санал хүсэлт байвал бидэнд илгээгээрэй!
Бид ажлын цагаар тантай эргээд холбогдоно оо.

Байрлал

Төсөл хэрэгжих газар

Фэйсээр холбогдоорой!

© Copyright 2021 TwinHouse Construction - All Rights Reserved

Site was made with Mobirise web theme