Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороолол, 9-р хороо, Горькийн 3-7 гудамж,
- Харанхуй гэдэг газарт өнгөлөг сүрлэг барилгууд сүндэрлүүлнэ.
- Харанхуй бүдэг гудамжинд гэрэлт цэцэрлэгт хүрээлэн цогцлооно.
- Харанхуй бүүдгэр сэтгэлд гэгээлэг сэхээлэг ирээдүй бүтээнэ.
Хамрах хүрээ:
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг: 3-р хорооллын эцэст, СОТ-ын байруудын баруун талд, Дулаахан хотхон. E-Mart-аас баруун тийш, Говь саунаас чанх хойш, UB авто сервисийн яг ард.
Гүйцэтгэх ажил:
- Орон сууц , үйлчилгээний барилга
- Дэд бүтцийн шугам сүлжээ
- Тоглоомын талбай
- Автомашины зогсоол
- Цэцэрлэгт хүрээлэн
- Хүүхдийн цэцэрлэг
Гүйцэтгэх хугацаа : 2021 он - 2026 он
Төсөл хэрэгжүүлэх байрлалын харагдах байдал
"Харанхуйг гэрэлтүүлнэ" төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Нийслэлийн засаг дарга, түүний төлөөлөл, төсөл хэрэгжүүлэгч компани байгууллага, төсөлд хамрагдсан дэмжигч иргэд гэсэн 3 талын идэвхитэй хариуцлагатай оролцоо маш чухал. Нэлээн хугацаанд цөөнгүй айлтай тохиролцоогоо хэвээр хадгалан төлөвлөгөөний дагуу тасралтгүй ажиллахын тулд хаа хаанаа хичээх хэрэгтэй болно. Ерөнхийд нь 7 алхам дамжин өрнөнө.
Төсөлтэй холбоотой шинэ мэдээллүүдийг цаг тухайд нь хүлээж авч байхыг хүсвэл мэйл хаягаа бүртгүүлээрэй!
Байршил: Баянгол дүүрэг, 3-р хороолол, 9-р хороо, Горькийн 8-р гудамж, 44 болон 45-р байр.
161 айлын орон сууцаас гадна автомашины зогсоол, үйлчилгээний талбайтай.
Дэлгэрэнгүй>
Байршил: Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа хороолол, 16-р хороо, Баруун Сонсголонгийн гудамж, 814-р байр.
230 айлын орон сууцаас гадна автомашины зогсоол, үйлчилгээний талбайтай.
Дэлгэрэнгүй>
Байршил: Баянгол дүүрэг, 3-р хороолол, 9-р хороо, Горькийн 3-7 гудамж.
Нийт 15 орон сууц, үйлчилгээний барилга, цэцэрлэг, тоглоомын талбай, автомашины зогсоол байгуулна.
Дэлгэрэнгүй>
Нийслэлийн Баянгол дүүргийн 3-р хороолол, 9-р хорооны Горькийн 3-7 гудмын айлууд хамрагдана.
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг: 3-р хорооллын эцэст, СОТ-ын байруудын баруун талд, Дулаахан хотхон. E-Mart-аас баруун тийш, Говь саунаас чанх хойш, UB авто сервисийн яг ард.
Нийт 15 орон сууц, үйлчилгээний барилга, цэцэрлэг, тоглоомын талбай, автомашины зогсоол байгуулна.
Бэлэн байгаа. Бид Буянт-Ухаа хороололд 120 айлын орон сууц ашиглалтад оруулж бэлдсэн. Газрын солилцоо хийсэн айлуудыг сонгосон байранд нь шууд оруулахад бэлэн.
1997 онд батласан Газрын нөхөн төлбөрийн тухай хууль, 2007 онд баталсан Барилга, хот байгуулалтын яамны “Газар өмчлөх болон ашиглах эрхийн дуудлага анхны үнийг тогтоох аргачлал”, 2011 онд батласан НИТХ-ын 92 дугаар тогтоол байгаа. НИТХ-ын тогтоолоор бол нэг ам метр газрыг 100 мянган төгрөгөөр үнэлнэ гэсэн байдаг. Энэ үнийг суурь үнэ болгон хэрэглэж байгаа бөгөөд 0.07 га буюу 700 ам метр газрын үнэ эдгээр үнэлгээгээр 70 сая төгрөг болно.
Улсын үнэлгээг иргэд хүлээн зөвшөөрөхгүй, өөрийн үнэ хэлэх нь байдаг л зүйл. Иймээс барилгын компаниуд газрын эзэдтэй тохиролцож байгаа. Тохиролцохын тулд хөндлөнгийн үнэлгээний байгууллагуудаар газар болон байшингаа үнэлүүлэх нь зүй зохистой.
Төслийн багийнхантай хувьчлан шууд харилцах шаардлагатай үед хэрэглээрэй!
Төслийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.
Төслийн барилга угсралтын ажлыг гардан хэрэгжүүлнэ.
Төслийн бичиг хэрэг, иргэдийн бүртгэлийг хариуцна.
Даваа - Бямба
9:00 - 18:00
Created with Mobirise web template